
Өнөөдөр/2022.09.06/ БШУ-наас ЕБС, СӨБ-д багшилж буй багш нарын дипломд хийсэн шалгалтын талаар мэдээлэв. Цаашид энэ шалгалтыг төрийн албанд үргэлжлүүлэн хийх тухай салбарын сайд мэдээллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
Зургаан сарын турш шалгалт хийхэд энэ шалгалтыг зогсоох, ажиллаж буй хүмүүсийг дарамтлах, шалгалтын мэдээлэл хоёр удаа яамнаас алдагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Боловсролын салбарт 71 мянган диплом байна. СӨХ, ЕБС-т 51 мянган багш байна. 71 мянган дипломоос 59 мянгыг нь шалгахад 442 диплом зөрчилтэй, 2000 сэжигтэй байгаа нь нотлогдсон. Бусдын овог нэрийг ашигласан, гарын үсэг дуурайлгасан, нэг дипломын дугаараар гурван хүнд олгосон тохиолдлууд байна.
Суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын диплом олгож байгаа тохиолдлууд байна. Энэ бол Эрүүгийн зөрчил учраас Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч байна.
Дипломын зөрчилтэй багш нараас үүдсэн хохирлыг мөнгөөр үнэлэшгүй. Эмч, багш хүн хоёр ёс суртахууны өндөр ёс суртахуунтай байх ёстой.
Цаашид төрд ажиллаж байгаа 200 мянган алба хаагч нарт шалгалт хийж, дипломын зөрчилтэй эсэхийг мухарлах ёстой.
Зөрчил гаргасан багш нарыг чөлөөлнө. Гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Багшийн эрэлт хэрэгцээ их ч дипломын зөрчилтэй багш нараар багшлуулж болохгүй. Энэ бол ёс суртахууны асуудал. Гэмт хэргийн шинж агуулаагүй нь тогтоогдвол богино хугацааны сургалтад хамруулж, туслах багшаар ажиллуулна.