Шалгалтаар хуурамч дипломтой 800 гаруй багш тогтоогджээ

2022-09-05

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарыг энэ долоо хоногт зарлахаа мэдээлсэн. Тэгвэл хуурамч дипломтой багш нарын асуудлыг маргааш /2022.09.06/ зарлахаар төлөвлөжээ.

Нийт 35 мянган багш нарын дипломд шалгалтыг хийснээс одоогийн байдлаар 800 гаруй багш хуурамч дипломтой болох нь тогтоогджээ.

Ингэхдээ нийтэд хуурамч дипломтой багш нарын нэрсийг нь зарлахгүй бөгөөд тодорхой арга хэмжээг авна гэв.

Холбоотой мэдээ