Өнгөрөгч амралтын өдрүүдээр цахим орчинд Япон улсын Засгийн газар манайд үзүүлдэг зээл тусламжаа зогсоолоо, түүнчлэн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай боллоо зэрэг мэдээллүүд цахим орчинд тархсан.
Үүнд тайлбар хийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, ташаа мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн үл ойлголцол үүсгэх, үйл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.
Зориудаар тарааж буй мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана” гэлээ.