Х.Нямбаатар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох чиглэлд тогтоолын төсөл боловсруулагдаж байгаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох талаар яригдаж эхэлснийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

НИТХ дээр тогтоолын төсөл боловсруулаглаж байгаа гэж ойлгосон. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар иргэдээс санал асуулга авахаар тогтоолын төсөл боловсруулж байгаа.

Цаашид тойрог хурдны зам, метро, LRT, хотоос гадагшлуулах гэх мэт том төслүүд хэрэгжих хүртэл бид яах вэ гэдгээ олон нийтээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn