Байгалийн үзэсгэлэнт Цагаан суваргад отоглох цэг байгуулжээ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт Цагаан суваргад аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий отоглох цэгийг байгуулжээ. Тус бүтээн байгуулалтыг “ХАНГДА” ХХК, улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Байгалийн үзэсгэлэнт газрын захиргаанаас Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа отоглох цэгийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn