
ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд YII Дорнод эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна. Ерөнхийлөгч В.Путин 7-ны өдөр үг хэлэх бөгөөд тус форумд гадаадын төрийн тэргүүн, засгийн газрын удирдлагуудаас 4 орны төлөөлөгч оролцох ажээ.
Мяьнмарын Зэвсэгт хүчний командлагч Мин Аун Хлайн, Арменийн Ерөнхий сайд Николь Пашинян, Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны тэргүүн Ли Чжаньшу нар багтаж байна.
Тэдэнтэй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөсөн ажээ.