ШӨХТГ МИАТ компанийн Бээжингийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл гэв

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалт хийжээ. МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэлээ.

Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар – Токио – Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрлэнс компанийн нислэгээр Токио – Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна.

Мөн МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улс руу есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх ажээ.

Эх сурвалж: ШӨХТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ