Автомашиныг тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулахаар НИТХ-д оруулна

2022-09-02
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Тэгш, сондгойгоор зорчуулснаар хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, үр дүн сайтай байгаа талаар албаныхан өчигдөр/2022.09.01/ мэдээлж байв.
Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид түгжрэлийн асуудлыг шийдтэл үргэлжлүүлэх саналыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ.
Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харъяаллаараа дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж буй аж.

Холбоотой мэдээ