Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НЗД Д.Сумъяабазар нар “Нарны үрс” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ жилээс эхлэн ачаалал өндөртэй бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин их, нэмж хоолны зардлыг нь өгж буй. Үр дүнд нь 12 мянга хүүхэд нэмэлтээр хувийн цэцэрлэгт хамрагдаж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлах талаар мэдээллээ. Тэрбээр “Нийт 35 мянган багш нарынхаа дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт ЕБС-д багшилж буй хуурамч дипломтой багш нарыг зарлана.

Их, дээд сургуулиудад багшилж байгаа, магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн дипломыг плагиаризмын шалгалтад хамруулж, бусдаас хулгай хийсэн,  диплом нь хуурамч байгаа хүмүүсийг орон даяар зарлана” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn