ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нэг кг үхрийн махыг ₮6,000 гэв

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилсон. Тэдний нэг болох ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун махны үнэ мэдэхгүй онигоонд оров. Тэрбээр сайд болохоосоо өмнө “манайх шиг хямдхан махтай улс дэлхийд байхгүй” гэж чуулганы үеэр хэлж байсан удаатай.

Махны үнэ асуусан сэтгүүлчийн асуултад “Нэг кг үхрийн мах 6-7 мянган төгрөгийн хооронд борлогдож байх жишээтэй. Адууны нэг кг мах өмнө нь 10 мянган төгрөг байсан бол дөрвөн мянган төгрөг байна” хэмээн хариулав.

Үндэсний Статискийн хорооноос гаргасан судалгаагаар нийслэлд наймдугаар сарын 29-ний байдлаар үхрийн мах дунджаар 13,884 төгрөгөөр борлуулагдаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn