Н.Учрал: НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн загвар болсон орон гэж зарлана

2022-08-31

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, цахим монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Авлигын индексийг бууруулахын тулд цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллана.

Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын лицензийг цахимаар авах, шинээр орон сууцанд орохын өмнө байрныхаа ажлын явцыг цахимаар авч байх боломж Нийтийн мэдээллийн хуулиар бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг  хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүрэг өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Есдүгээр сарын 5-6-нд НҮБ-тай хамтраад олон улсын хурал зохион байгуулна. НҮБ манай улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайхан мэдээг дуулгаж байна.

Холбоотой мэдээ