Монголбанкны муу зээлдэгчийн түүхээс 50 мянган иргэн, 500 ААН-ийн мэдээллийг арилгажээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж гомдол ирүүлжээ. Үүний дагуу ШӨХТГ-аас Монголбанкинд хандаж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгджээ. Одоо эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоо нээгдсэн гэж ойлгож болох юм. Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна.

Эх сурвалж: ШӨТХГ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn