Хуучин сайд нар дэд сайд, төрийн нарийнаар үлдэж, төрийн нарийн “дэвшинэ”

2022-08-31

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж саяхан огцорсон зарим сайдуудаа ажилтай болгох гэнэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөлөхөөр томилохоор болсон хэмээн мэдээлж байна.

Харин Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг тус яамны дэд сайдаар, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар томилохоор яригдаж байгаа аж.

Мөн Уул уурхай хөнгөн үйлдвэрийн дэд сайд О.Бат-Найрамдал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар нарыг солих эсэхийг ярилцаж шийдэх гэнэ.

Үүнээс гадна Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах саналыг Эрчим хүчний сайдын зүгээс тавьсаныг хэлэлцэх юм байх.

 

Холбоотой мэдээ