
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, түүний оронд УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг томилохоор болов. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг Зэсийн группийг удирдуулахаар томилжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон сайд мэргэжлийн хүн, 30 жил уул уурхайн салбарт ажилласан тул “Эрдэнэт”-ийн даргаар томилсон. Мөн энэ хүн улс төрийн туршлага хуримтлуулсан. Засгийн газрын түвшинд асуудлаа танилцуулан, шийдүүлдэг байх нь чухал чадвар. Иймд энэ томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан.
Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална. Энэ групп “Эрдэнэс Монгол”-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай хүн тул төр энэ хүний чадварыг ашиглах ёстой” гэлээ.