Д.Сарангэрэл: Нэг ч хууль бус үйлдэл хийж байсангүй, цаашид ч хийхгүй, нэр төртэй ажиллах болно

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг Д.Сарангэрэлээр сольж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа “Монгол төрийн сайдын тангараг өргөлөө. Нэр төртэй, идэвх зүтгэлтэй ажиллах болноо. Энэ өдрүүдэд ковидын мөнгө идсэн, хээрийн эмнэлэг зувчуулсан гэх мэт гүтгэлгүүд сошиалаар явлаа. Нэгээхэн ч тийм бусармаг увайгүй үйлдэл хийгээгүй ээ. Хууль бус үйл ажиллагаанд орооцолдож байсангүй. Цаашид ч та бүхнийгээ гонсойлгох зүйл хийхгүй. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлд төрөөс барьж буй бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ илэрхийлье” хэмээн байр сууриа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn