С.Бямбацогт: Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтааж ашиглалтад оруулна

2022-08-30

Монгол Улсын Засгийн газрын шинэ сайдууд мэдээлэл өгч байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

Хамгийн тулгамдсан асуудал бол Дарханы зам. Дарханы замын ядаж нэг урсгалыг энэ жилдээ багтааж ашиглалтад оруулна. Цаашлаад боомтын төмөр замуудын ажлаа эхлүүлэх, чингэлэг тээврийн гацааг гаргах зэрэг олон ажлууд хүлээгдэж байна.

Зам тээврийн хөгжлийн шинэ сайд одоо очиж яамныхаа хүмүүстээ танилцаж ажилдаа орно.

Улс төрд орохоосоо өмнө зам, гүүрийн ажил хийдэг хамаарал бүхий компанитай байсан тул авто замын салбарыг тодорхой хэмжээнд мэднэ. Дарханы зам руу өнөө, маргаашгүй явж танилцана.

Холбоотой мэдээ