
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй.
Шинээр томилогдож буй Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогтод Дарханы зам дээр менежментийн эрс өөрчлөлт хийхийг тус тойргоос сонгогдсон гишүүн болох Г.Дамдинням захилаа.
Тэрбээр “Дарханы зам эхлэж байхад төрсөн хүүхэд сургуульд орох гэж байна гэдэг арга ядсан яриа хүртэл гарсан байна. Тав дахь жилийнхээ нүүрийг үзэх нь. Энэ замыг маань л хурдан шуурхай дуусгаж өгмөөр байна. Олон улсын гэрээ хэлэлцээрээр санхүүжиж байсан төсөвт өртөг нь хүрхээргүй болсон. Энэ байдлаараа бол 2024 онд дуусахгүй төлөвтэй байгаа. Үүнд менежментийн өөрчлөлтийг хийгээрэй. Таны өмнөх сайдтай харамсалтай нь хамтарч амьдарч чадсангүй. Таныг хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээв.