Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа сонгогдлоо

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. ИТХ-ын хурлын үеэр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбатын зүгээс Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн ч нэрээ татсан юм.

Улмаар Э.Болормаа 30 хүний саналаар аймгийн засаг даргад дэмжигджээ. Тэрбээр аймгийн Засаг даргаар ажиллах анхны эмэгтэй болж байна. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Эх сурвалж:Ховд.мн  


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn