ЭМЯ: Цус шингэлэх озон эмчилгээг манайд ч, дэлхийд ч огт зөвлөхгүй байгаа

Эрүүл мэндийн яамнаас цус өтгөрөлтийн талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Нарангэрэл:

Анх ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийгээд цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. Ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийж цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлсэн.

Та ковидоор өвдөөд эдгэрсэн, “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж оношоо тодруулах боломжтой.

Озон эмчилгээний тухай ЭМЯ-наас ямар нэгэн эмнэл зүйн заавар, удирдамж огт батлаагүй. Манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамжид орсон эмчилгээг дагаж мөрдөхийг зөвлөдөг, зөвшөөрсөн байдаг. Үүн дотор ч озон эмчилгээ огт байхгүй. Иргэд юуг биедээ хийлгэх вэ гэдэгтээ цензуртай хандахгүй бол ингэж иргэдийг төөрөгдүүлэх явдал байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn