С.Эрдэнэ: АН-аас дөрвөн гишүүнийг хасаж, АН-ын бүлгийг татан буулгаж байна

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ зарим гишүүнийг намаасаа хассан талаар болон УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж буй талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ:

С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Бейсэн, Ш.Адъшаа нарыг АН-ын үндсэн дүрмийг зөрчсөн гэж үзэж АН-ын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хаслаа.

УИХ-д АН таван гишүүнтэйгээр цаашид ажиллана. АН-ын бүлгийг татан буулгаж байна.

Ц.Туваан, Н.Ганибал, Б.Батсуурь гэсэн гурван гишүүнийг намын гишүүчнлэлээс хасаад байсан. Үлдсэн найман гишүүнээс дахин дөрвөн гишүүнийг хассанаар дөрвөн гишүүнтэй боллоо. Б.Батсуурь гишүүнд ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, гишүүнчлэлийг нь сэргээж байна.

Бид Засгийн газарт орж ажиллахгүй. АН-аас хасагдсан гишүүд УИХ-д АН-ыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй, бие даасан гишүүд болж байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn