АЙЛЧЛАЛ: БНСУ-д зорчих визийг хөнгөвчлөх, хоёр улс хооронд үйлдэгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин энэ  сарын 28-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Түүний  айлчлал энэ сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд найман жилийн дараа Монгол Улсад ирж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн визийг хөнгөвчлөх, хоёр улс хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар санал солилцжээ.

“Иргэд хоорондын харилцаа, соёлын харилцааг идэвхижүүлэхийн төлөө визийг хөнгөвчлөх, хоёр улс хоорондын үйлдэгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Ирээдүйд, хүүхэд залуусын солилцоог идэвхитэй дэмжиж, Солонгос Монголын харилцааг ирээдүйд чиглэсэн бодит үр дүнтэй харилцаа болгох болно” гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны мэдээлэлдээ дурдлаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn