Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа.

Дээрх захирамжаар 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг 31-ний өдөр болгон сунгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn