Ховд аймгийн Засаг даргад Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан нарыг нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.08.25/  хуралдаж, Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн.

Тэгвэл өнөөдөр болж буй Ховд аймгийн Засаг даргыг сонгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Э.Болормааг нэр дэвшүүлж буйг ИТХ-ын зарим төлөөлөгч нар эсэргүүцэв. Мөн зарим төлөөлөгч нарын зүгээс нам нутгийн удирдлагын шийдэх асуудал руу хэт орж байна хэмээн шүүмжлэв.

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбатын зүгээс Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүллээ. Улмаар аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.

Эх сурвалж:Ховд.мн  


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn