Аваргуудын лиг: Барселона, Байерн, Интер нэг хэсэгт тоглохоор болов

Өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр Аваргуудын лигийн 2022/23 оны улирлын хэсгийн шатны сугалаа Туркийн Истанбул хотноо боллоо.

Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид” F хэсэгт Лейпциг, Шахтер Донецк, Селтикийн эсрэг тоглоно. Тэгвэл Барселона Байерн, Интер, Виктория (Пилзен) багууд нэг хэсэг боллоо.

“ПСЖ” “H” хэсэгт “Ювентус”, “Бенфика”, “Маккаби Хайфа” багуудтай тоглоно.

Хэсггүүдийн бүрэн бүрэлдэхүүн дараах байдалтай байна.

А хэсэг: Аякс, Ливерпүүл, Наполи, Рейнжерс

В хэсэг: Порто, Атлетико Мадрид, Байер Леверкузен, Брюгге

С хэсэг: Байерн, Барселона, Интер, Виктория Пилсен

D хэсэг: Айнтрахт, Тоттенхэм, Спортинг CP, Марсель

Е хэсэг: АС Милан, Челси, Зальцбург, Динамо Загреб

F хэсэг: Реал Мадрид, Лейпциг, Шахтер Донецк, Селтик

G хэсэг: Манчестер Сити, Севилья, Боруссиа Дортмунд, Копенгаген

H хэсэг: ПСЖ, Ювентус, Бенфика, Маккаби Хайфа

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 6-наас арваннэгдүгээр сарын 2-ны хооронд болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn