Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдвол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулагдсанаас хойш 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллах болно.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байжээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бөгөөд хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулах хуультай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар санал болгох болно. Намайг доктор MAXWELL .CH гэдэг. Би БИЛ РОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Organ’s бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Ямар програмын дугаар:+35795537941
    Telegram: +35795537941
    Viber: +35795537941

    Хүндэтгэсэн
    Доктор MAXWELL. CH. (АДМИН)
    УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.

Холбоотой мэдээ