
2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27-ноос эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг дуустал өглөө 08:00-20:00 цаг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулна.
- Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно.
- Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу тэгш дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.