Хотын дарга “хотын сайдын суудал”-ыг авах гэнэ

Үндсэн хуулиа шинэчлэн өөрчилж, Засгийн газар давхар дээлтэй, шинэ сайд нартай болох асуудал энэ намрыг халуун болгоно. УИХ-ын гишүүд нь бараг бүгд сайд горилж байх зуур Хотын дарга Д.Сумъябазар ч сайд болохыг хүсч буй гэнэ. 

Шинэ Засгийн газар Хот хариуцсан сайд,  Тэргүүн дэд Шадар сайд гэсэн хоёр сайдын суудлыг шинээр бий болгохоор улс төрийн хүрээнд яригдах болсон. Харин энэ хоёр албан тушаалд УИХ-ын гишүүд дундаас бус гаднаас хүмүүс томилох тохироо яригдаж эхэлсэн гэх.

Хот хариуцсан сайдын албан тушаалыг Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албатайгаа хамт давхар хаших боломжтой гэлцэх. Тэр өөрөө ч энэ сайдын суудлыг горилох болсон гэнэ. Хотын даргын хувьд түүний чиг үүрэгтэй ойр учраас түүнийг томилох нь зөв гэсэн яриа ч МАН-ын удирдлагууд дунд яригджээ.

Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон ч гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Хотын дарга болсон. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан ураас Хот хариуцсан сайдад горилох үндэслэлтэй гэлцэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn