Уг тайлбартаа “Нэр бүхий зарим гишүүд хуралдаж шийдвэр гаргахдаа УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж нийт бүлгийн гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Хуралд миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар оролцоогүй, Б.Пүрэвдорж гишүүн гадаад улсад албан томилолттой байгаа болно. Ингэснээрээ УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж хуулийн 31 дүгээр заалтын 31.12-т заасан “нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх” зохицуулалтыг шууд зөрчсөн байна” гэжээ.
