
ЕБС, ИДС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д хуурамчаар бүртгэж, улсаас өгдөг 200 мянган төгрөгийн тэтгэлгийг нь хувьдаа завшдаг байжээ. Тус сургууль, сургуулийн удирдлагуудад нь арга хэмжээ авна гэв. 200 мянган төгрөгийн тэтгэлгийг цахимжуулснаар энэхүү залиланг илрүүлсэн аж.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд 5 сар орчим болж байна.
Коллеж, МСҮТ-ийн сурагчдын мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд Их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгө хэмнээд байна.
Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй” хэмээн бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй