“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Баясгаланг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ өчигдөр яаралтай хуралдаж, томилгооны асуудал хэлэлцжээ. Тус компанийн ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлаар Ч. Баясгаланг томилох шийдвэр гарчээ. Ч.Баясгалан нь санхүүч мэргэжилтэй ажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгчээр О.Хуланг 2022 оны нэгдүгээр сард томилоод байсан. “Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ гэнэт яагаад гүйцэтгэх захирлын томилгоо хийсэн нь анхаарал татаж байна.

“Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа байгууллага, шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан ажилладаг бол ТУЗ-ийн гишүүдэд нь УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур мөн “Эрдэнэс Монгол” ХК-ийн Гүйцэтгэх захирал нар багтдаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn