П.Сайнзориг: 63 бөхөөс допинг илрээгүй, нэг л бөхөөс допинг илэрсэн

2022-08-22

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг танилцуулав. Энэ жилийн тухайд дөрөв ба түнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авчээ.

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг “64 бөхөөс допингийн шинжилгээ авахад 63 бөхөд нь допинг илрээгүй, нэг бөхөд допинг илэрсэн. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас нэрийг нь зарлах боломжгүй.

Дөрөв даваад тавын даваанд унасан улсын цолтой бөх байна” гэлээ.

Холбоотой мэдээ