МХЕГ-аас Ж.Ганбаатар гишүүний захиалгат барилгын цахилгааныг хязгаарлалаа

2022-08-19

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Камдер” ХХК-ийн захиалгатай 25 давхар орон сууцны 4 блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Зуншин” ХХК-ийн үйл ажиллагааг өчигдөр /2022.08.18/ хянаж, шалгалаа.

Шалгалтаар техникийн аюулгүй байдлын зөрчил дутагдлууд илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан, эрчим хүчийг хязгаарлаж, техникийн аюулгүй байдлыг хангуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Тус барилгын захиалагч “Камдер” ХХК нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувь эзэмшдэг компани юм.

 

Холбоотой мэдээ