Л.Энх-Амгалан: 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг ЗОГСООЖ БАЙНА

2022-08-19

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд 147 мянган оюутан 88 ИДС-д суралцаж байна. 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байна. ИДС төгссөн төгсөгчид ажлын байран дээр гараад ажил олдохгүй байна.

Хүүхэд дөрвөн жил дээд боловсрол олоход 12-15 сая төгрөгийн зардал гардаг. ИДС-иуд шаардлага хангасан байх ёстой. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль 67 болж буурч байгаа. 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Үүнээс гадна 24 сургууль дээр зургаан сарын хугацаатай үүрэг өгч байгаа. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно.

Үйл ажиллагааг нь зогсоож буй 13 сургуульд 1567 оюутан суралцаж байна. Нэг сургууль дээр 40 оюутантай, подвалд үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. 1567 оюутан илүү чанартай их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой” гэлээ.

Холбоотой мэдээ