Эрдоган Зеленский болон Гутерриш нартай хийсэн хэлэлцээний үр дүнг Путинтэй хэлэлцэнэ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган наймдугаар сарын 18-нд Львов хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нартай хийсэн хэлэлцээний үр дүнг ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. “Бид өнөөдөр хийсэн бүх уулзалтынхаа үр дүнг ноён Путинтэй уулзаж дүгнэх болно” гэж тэр хэлжээ.

Украин дахь тулаан эцэстээ хэлэлцээрийн ширээний ард дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа Эрдоган мэдэгдэв. Гутерриш, Зеленский нар “энэ асуудлаар санал нэг байна” гэж тэр нэмж хэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn