
Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ сургалтын хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцсыг бэлдэх гээд санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг. Тиймээс хүүхдүүд заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй. “Гагцхүү хүүхэд багачууд маань сурах их үйлсдээ л шамдах нь чухал юм” гэдгийг Хэнтий аймгийн Засаг дарга өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. Мөн энэхүү шийдвэрээ албажуулж аймгийн Боловсролын газрын даргын тушаал гаргасан байна.