ШӨХТГ: Лангууны үнэ нь кассан дээрх үнээсээ зөрж байгаа дэлгүүрүүдэд ТОРГОХ арга хэмжээ авч байна

ШӨХТГ-аас Супермаркет, Хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалт үргэлжилж байна.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “ШӨХТГ-аас лангууны үнэ кассан дээрх үнэтэйгээ нийцэж байгаа эсэх, бараа бүтээгдэхүүн жиндээ хүрч байгаа эсэх, стандартын шаардлага хангасан эсэх, үйлчлүүлэгч нарт ариун цэврийн өрөөгөөр үйлчилж байгааа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Гэнэтийн хяналт, шалгалтыг хийж байж үр дүн гарна.

Өчигдөр явсан шалтгалтаар хөгцөрсөн талх зарж байсан, лангууны барааны үнэ нь кассан дээр зөрж байгаа, жин хэмжүүрийн алдаа зааж байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн. Зөрчлүүд дээр торгох арга хэмжээ авч байна.

Гурван сая иргэний гомдол бүрийг барагдуулж ажиллах хэцүү. Тийм учраас гомдлуудыг багцалж, удирдамжтай хяналт шалгалт хийж, цаашид ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү хяналт шалгалт хийх үед килограммын бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд илэрлээ. Тодруулбал, 5 кг-ын Сакура будааны жин 4984 грамм байсан бол нэг кг-ын Слава элсэн чихэр 990 грамм байв.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn