Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлж байна.
2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх, хаягжилт нь тодорхой бүх хүүхдүүд автоматаар урьдчилсан бүртгэлд ороод, хамран сургах тойргийнхоо дагуу сургуулиуд дээрээ хуваарилагдчихсан байгаа.
Элсэлтийн урьдчилсан бүртгэл хийгдсэн гэж ойлгож болох юм. Харин маргаашнаас эхлэн эцэг, эхчүүд E-mongolia системээр дамжуулан урьдчилсан бүртгэлийг баталгаажуулах шаардлагатай юм.
Баталгаажуулалт энэ сарын 19-25-ны хооронд үргэлжилнэ. Хаяг нь тодорхой бол гар утаснаасаа баталгаажуулах боломжтой. Наймдугаар сарын 26-30-ныг хүртэл ангид хуваарилагдсан мэдээллийг эцэг, эхэд хүргэнэ.
Зургаан настай 78345 хүүхэд байгаагаас хаягийн зөрчилгүй 45037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульдаа аль хэдийн бүртгүүлчихсэн байгаа. 30121 хүүхдийнх хянагдаж байна. Түр түтгэлзүүлсэн 3331, бүртгэхээс татгалзсан 49 байна.
Сургууль болгон дээр элсэлтийн комисс ажиллаж байна. “Түр түдгэлзүүлсэн” гэсэн төлөв гарч ирсэн үед эцэг, эхчүүд сургууль дээр ирж биечлэн ирж уулзах ёстой, хаяган дээр байгаа гэдгээ элсэлтийн комисст баталгаажуулах шаардлагатай гэсэн үг.
Бусад төлвийн тайлбарыг дараах зурагнаас харна уу.