БШУЯ: Есдүгээр сарын 1-нд заавал шинэ формтой хичээлдээ ир гэж шаардахгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. ЕБС-иудын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх бол ИДС-иудын хичээлийг нэг долоо хоногийн өмнө эхлүүлнэ гэлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Эцэг, эхчүүд дүрэмт хувцасны зардлыг даадаг. Есдүгээр сарын 1-нд заавал шинэ форм өмс гэж албадахгүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр дүрэмт хувцас хийж байна. Хувийн хэвшлийн зохицуулалттай явдаг тул төрөөс шууд оролцож, үнэд нөлөөлөх боломжгүй.

Дүрэмт хувцас дээр тендер зэрэг ойлголт байхгүй. Хэдэн үйлдвэрүүд нийлээд тухайн сумынхаа дүрэмт хувцасыг ч оёх боломжтой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn