Л.Энх-Амгалан: ЕБС-иудын хичээлийг есдүгээр сарын 1-ндээ эхлүүлнэ

2022-08-17

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. ЕБС-иудын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх бол ИДС-иудын хичээлийг нэг долоо хоногийн өмнө эхлүүлнэ гэлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Сургуулийн бүртгэл мөн цахимаар буюу E-mongolia платформоор дамжуулан хийгдэнэ. Нэгдүгээр ангийн бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ. Авилгын асуудал хамгийн их гардаг 1, 23-р зэрэг 15 гаруй сургууль дээр бүртгэлийг цахимд ил тод байршуулж хийнэ. Төрийн өмчит ИДС-иудын төлбөрийг нэмэхгүй байх, хувийн ЕБС-ийн төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалтыг БШУЯ-наас хийж байна.

ИДС-иудын хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлж байгаа. ЕБС-иу есдүгээр сарын 1-ндээ эхлүүлнэ. Ачаалал их байгаа, түгжрэл их үүсгэдэг сургуулиудын хичээлийг тогтсон цагаас 15-30 минутын өмнө эхлүүлнэ.

Ковидын халдвар дахиж дэгдэх бодит эрсдэл байна. Гэхдээ хичээл, сургуулийг хугацаанд нь эхлүүлнэ. Хүүхдүүдийг вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй.

Холбоотой мэдээ