
Энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг Үндэсний Статискийн хорооноос цахим хуудастаа байршуулжээ.
Статискаас харвал, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 244.6 (15.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.7 (0.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Харин үнийн нөлөөллийг арилган тооцсоноор өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2022 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Судалгаанд нийт 927.5 мянган өрх хамрагдсанаас 101 мянга нь гурван саяаас дээш орлоготой байгаа бол 300 мянган төгрөг хүртэлх орлоготой 19.5 мянган өрх байна.
Дэлгэрэнгүй ЭНД-ээс танилцана уу.