А.Отгонбаатар: УИХ-ын гишүүдийн мөрөөдлийг биелүүлэх бус тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Тэрбээр “УИХ-ын гишүүд сайд болсноор энэ улс орон өөрчлөгдөхгүй. Харин тогтолцооны буюу Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар өөрчлөгдөнө. Өчигдөр гарсан цэцийн шийдвэрээр хэдэн гишүүд нь давхар дээл өмсөх асуудал нь шийдэгдээд, яригдаад байсан тогтолцооны өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал байхгүй болох гэж байна. УИХ-ын гишүүдийн мөрөөдөл биелээд ард түмний мөрөөдөл үгүй болох гэж байна.

Цаашид цэцийн шийдвэрээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна. Давхар дээлтэй хэсгээ л засаж өөрчлөх гэж байна гэж хардаж байна. Үндсэн хуульдаа нэгэнт гар дүрэх гэж байгаа бол тогтолцооны өөрчлөлтөө хийж, пропорциональ системээ оруулж ир, гишүүдийнхээ тоог нэм.

Энэ тогтолцоог өөрчлүүлэхгүйн тулд эрх мэдэлтнүүд чадах бүхнээ хийж байна.

Сүхбаатарын талбай дээр ойрын хугацаанд суулт зарлана. Суулт зөвхөн тогтолцооны өөрчлөлтийг хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан суулт байна.

УИХ-ын гишүүдийн тоог 200 давуулах ёстой гэж маш олон удаа хэлж байна.  Ингэснээр эрх мэдлийг хувааж, байдаг л нэг гишүүн болно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn