АТГ: Дарханы замын тендертэй холбоотойгоор албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийв

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд  2 болон 4-р хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэх хардлага буй.

Тэгвэл АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Энэ дагуу өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон  орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийжээ. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэлээ.

АТГ-ын шалгалт тус яаманд хоёр цаг гарангийн хугацаанд үргэлжилж байна. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn