Энэ жил нийслэлчүүдийг ченжийн дамжлагагүйгээр махаар хангахыг үүрэг болгов

2022-08-15
Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр 9, 10 дугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” хэмээгээд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлагуудад Мал аж ахуйн салбар, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Газар тариалангийн салбар болон Салбар хоорондын үйл ажиллагааг сайржуулах чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн юм.
Мөн энэ жил  нийслэлчүүдийг ченжийн дамжлагагүйгээр мах махан бүтээгдэхүүнээр хангахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ