Ч.Хүрэлбаатарыг казиночин гэж гүтгэжээ

Монголын улстөрд нэгнээ үзэн ядаж гүтгэх нь элбэг тохиолддог үзэгдэл. Ингэхдээ хэлсэн ярьсныг нь гуйвуулахаас эхлээд зураг, хөргийг нь эвлүүлэх гээд янз бүрийн арга бий. Энэ удаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ээлжит гүтгэлгийн бай болсон гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр түүнийг “Бас казиночин” байж гэсэн зураг хөрөг бүхий мэдээ яваад байсан нь гүтгэлэг аж.

Ч.Хүрэлбаатар өөрийн сошиал хуудсуудаар хоёр зураг тавьж уг асуудал гүтгэлэг болох тухай хариу бичжээ.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed 

Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. Уруулаа норгож байгаа энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм. Хэсэг женкочид намайг Америкийн хоньчин, казак, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй ш дээ, ялгараад л.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn