Нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрогтой танилц

2022-08-10

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлсэн. Иймд иргэдийн амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Мөн тэрбээр “Өмнө нь хамран сургах тойргийг зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолж буруу төлөвлөж ирсэн байна. Үүнийг энэ жилээс халж байгаа бөгөөд тухайн хамрах сургах тойргийг шинэчилнэ. Нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилж тойргийг төлөвлөсөн” хэмээж байсан.

Тухайн хороонд салбар бүлэг нэмэгдсэн тохиолдолд доорх тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж болох гэнэ.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Холбоотой мэдээ