Илон Маск Теслагийн 7.9 сая ширхэг хувьцааг 7 тэрбум доллараар заржээ

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан Тесла компанийн 7,9 сая ширхэг хувьцааг нийт 6,88 тэрбум доллараар заржээ. Энэ тухай CNBC агентлаг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээлэлд үндэслэн мэдээллээ.

Комиссын мэдээлснээр Маск 8-р сарын 5-аас 8-р сарын 9-ний хооронд эдгээр хувьцааг худалдсан байна. Энэ нь Техаст хийсэн Теслагийн хувьцаа эзэмшигчдийн наймдугаар сарын 4-ний өдрийн хурлын дараа болсон гэж тэмдэглэжээ.

Маск үүний өмнө Твиттер нийгмийн сүлжээг худалдан авах гэрээгээ сэргээх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn