Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

2022-08-10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан:

Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, гар утаснаасаа авах боломжийг улам бүр нэмэгдүүлнэ.

ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улсын хэмжээнд хураамж авдаг 35 цэг байна.

Жил бүр 30 орчим тэрбумын орлого олдог бөгөөд цахимд шилжсэнээр эдгээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурч, эсрэгээрээ орлого 30 хувиар нэмэгдэнэ. Иргэдэд хүртээмжтэй QR кодоор эсхүл картаар төлбөрөө хийдэг байдлаар шийдэх бөгөөд улсын төсвөөс зардал гарахгүй, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх юм.

Холбоотой мэдээ