2017.01.01-2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэх ЗААВАР

2022-08-09

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл өгч байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Маргаашнаас эхлэн цэцэрлэгийн хүсэлтийг E-mongolia платформоор дамжуулан буюу цахимаар авна. Энэ бол бүртгэл биш хүсэлт юм. Дараа нь таны хүүхэд аль цэцэрлэгт явах болохыг эргэн мэдэгдэнэ.

Иргэдийн бүртгэл ихээхэн асуудалтай байна. Тухайн оршин суугаа хаяг дээрээ шилжилт хөдөлгөөнөө хийдэггүй юм байна. E-mongolia платформоор дамжуулан бүртгэх тул хаягийн бүртгэлийн асуудлаа есдүгээр сарын 1-нээс өмнө цэгцлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна” гэлээ.

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх эцэг эх, асран хамгаалагчдын АНХААРАЛД:

  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргаашнаас эхлэн E-mongolia платформ дээр эхэлнэ.
  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна. Түр оршин суугчийн баталгаажилт хийлгэсэн байх шаардлагатай.

Наймдугаар сарын 24 гэхэд эцэслэн шийдвэрлэж, аль цэцэрлэгт суралцуулах боломжтой талаарх хариуг иргэнд эцэслэн өгнө. Түр оршин суугч гэдгээ баталж амжаагүй иргэд есдүгээр сарын 10-25-ны хооронд цэцэрлэгт дахин бүртгэнэ. Аравдугаар сарын 3-24-ний хооронд дахин бүртгэнэ. Цэцэрлэгт түрүүлж бүртгүүлснээрээ давуу тал болохгүй гэдгийг БШУЯ-наас мэдээлэв.

Цэцэрлэг болгон дээр дэмжих баг гарсан тул цахимаар бүртгүүлэх зөвлөгөөг биечилж очиж авах боломжтой гэлээ.

ЗААВАР:

Өмнө нь цэцэрлэгт явж байсан ч мөн цахимаар бүртгүүлнэ. Ингэхдээ “цэцэрлэгт хамруулна”, “хуучин хамруулж байсан цэцэрлэгтээ хамруулна” гэх зэрэг сонголтыг хийнэ. Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа бүртгэлтэй утасны дугаарт хариу мэдэгдлийг ирүүлэх юм.

Холбоотой мэдээ