С.Амарсайхан: Бүтэн гурван сар өнгөрөхөд лабораторийн шинжилгээний хариу нь ч эцэслэгдээгүй байна, яасан ичиж эмээхээ байчихсан юм

Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзаж байна. Махны чанарын асуудлаар хийгдсэн лабораторийн шинжилгээний хариу өдийг хүртэл эцэслэгдээгүй тул Шадар сайдад танилцуулсангүй.

Шадар сайд С.Амарсайхан “Сүх далайтал үхэр амар гэдэг шиг яасан тайван, ичиж эмээхээ байчихсан юм. Гурван хоног биш бүтэн гурван сар шүү дээ. Энэ бол та бидний ах дүү, ар гэрийнхий чинь эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал. уудал хариуцсан юм бол бичиг цаасыг нь гаргаад ир. Зөрчлийн хэрэг нь хуулийн дагуу шалгаад явна. Хариуцсан байгууллага нь лабораторид хийсэн шинжилгээг үндэслээд шийдлээ гаргаад, хэрэгжүүлсэн байх ёстой. Ингэж хүний толгой эргүүлж, ингэж хариулахаар болдог гэсэн бүтэлгүй, явуургүй зангаа боль.

Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Ил тод нээлттэй, зохион байгуулалттай байх ёстой.  Зургадугаар сард эхэлсэн шалгалтын ажил өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байж болохгүй.

НМХГ-ын дарга болон Хүнсний аюулгүй байдал хариуцсан дарга нарыг өнөөдөр ажлаас нь чөлөөл. Ажил хийдэггүй дунд шатны дарга нараа хамгаалаад сууж байж болохгүй.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад шинжилгээний хариуг ямар нэгэн лобби, нөлөөнд автахгүйгээр энэ долоо хоногт эцэслэхийг үүрэг болгож байна” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn