Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерешийн хамт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн юм.

Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдэгдэл хийх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйг болон дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй хэмээн зарласныг сайшаан тэмдэглэв.

Тэрбээр “Харамсалтай нь бид улс төрийн хуваагдалтай, цөмийн дайн гарч болзошгүй гэсэн цаг үед амьдарч байна. Харин Монгол Улс цөмийн зэвсэггүй болохоо дэлхий дахинаа зарлсан. Бусад улс Монгол орноос үлгэр дуурайлал авах хэрэгтэй” гэсэн юм.

Үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Тэд хоёр ширхэг мод тарьсан бөгөөд нэгийг нь “Энхтайван” буюу peace гэж нэрлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn